|
Custom Search
Хурдны галт тэрэг Шинкансен
2010-05-07 15:31:50
Япончууд бол аргагvй л хєдєлмєрч ард тvмэн юм аа. Заримдаа атаархах сэтгэл єєрийн эрхгvй тєрєхийг нь яана. Тэдний хийж бvтээсэн томоохон бvтээн байгуулалт бvхэн vнэхээр сонирхолтой бас гайхалтай.. Vvний нэг бол яах аргагvй Шинкансен хэмээх хурдны галт тэрэг билээ.
Эдvгээ зорчигч тээвэрлэдэг 20 гаруй мянган км замтай байгаа ажээ.
Эдvгээ энэхvv "Шинкансэн" тємєр замын 3 тєрлийн хурдан цахилгаан тэрэг явж байгаа бєгєєд "Хикари" гэх цахилгаан тэрэг бол цагт 237 орчим км-ын хурдтай, "Нозоми" гэдэг цахилгаан тэрэг нь 1 цагт 260 шахам км хурдалдаг байна. Жишээ нь Токио-Осака хоёрын хоорондох 552 км зайнд замдаа том хотод зогсох хугацааг оруулаад "Хикари" гэдэг цахилгаан галт тэрэг 2 цаг 57 минут, "Нозоми" цахилгаан тэрэг 2 цаг 30 минут явдаг юм.
Ийм хурдан цахилгаан тэрэг томоохон хотод зогсохдоо 1 минут болоод л хєдєлдєг, тэр хугацааанд буух хvмvvс нь буугаад, суух нь сууж амжина. Энэ бол гайхалтай сайн зохион байгуулалт, журам байгааг харуулж буй хэрэг л дээ. Vvнд нєлєєтэй нэг чухал зvйл бол тємєр замын буудлын тавцан дээр тєддvгээр вагоны хаалга чухам энд таарч зогсоно, онгойно гэдгийг тоогоор тэмдэглэсэн байдаг тул зорчигч хvмvvс єєрсдийн суух вагоны дугаарыг бичсэн тэмдэгтэй газарт урьдаар ирчихээд зогсож байдаг тул галт тэрэг ирэхээр вагоноо эрж ийш тийш гvйлдэх шаардлагагvй, тэгж цаг алдахгvй учир 1 минутад бууж, сууж амждаг байна. Хурдан цахилгаан тэрэг нь vнэхээр тохилог, vйлчилгээ сайтай байдаг юм. Шинкансэн" тємєр замаар зорчигчдын тоо жилээс жилд єсєн нэмэгдэж байгаа ажээ. Ердийн тємєр замыг дотор нь бас том хотын экспресс буухиа тємєр зам, орон нутгийн зорчигчдын тємєр зам гэж ангилдаг байна. Энэхvv галт тэрэг нь анх 1964 онд vvсэн бий болсон бєгєєд тухайн vедээ цагт 210 км хурдалж чаддаг байсан бол орчин vед 300 км/цаг хурдалдаг болтлоо хєгжжээ. Зохион бvтээгчид нь хуучин Японы Vндэсний Арми, Агаарын Цэрэг болон Тэнгисийн Цэргийн инженерvvд юм. Тэд дайны дараа єєрсдийн мэдлэг чадвараа энх тайвны vйлсэд зориулахаар шийдэн, улмаар зохион бvтээсэн энэхvv тээврийн хэрэгсэл нь Япон орон, Японы ард тvмний амьдралын хэв маягийг vндсээр нь єєрчилсєн билээ.
Шинкансен зохион бvтээх тєсєл нь нийт 19 жил шаардагдсан нvсэр том ажил байсан бєгєєд зохион бvтээгчид нь одоо 90 нас гарсан хєгшчvvд байдаг юм.
Та энэ мэдээг дүгнэж 1-ээс 10 хүртэл оноо өгнө үү! Хуваалцах
|